Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монос Хүнс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАБЭА-Н МЕНЕЖЕР

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах; Тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах;

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ /ӨМНӨГОВЬ АЙМАГТ/

Харилцагч болон хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, удаан хугацааны түншлэл бий болгох; Компанийн болон бүтээгдэхүүний нэр хүндийг хамгаалж, маркетингийн хэрэгжүүлж буй бүх төрлийн үйл ажиллагаа болон хөтөлбөрийг харилцагчид дамжуулж хүргэх;

ГРАФИК ДИЗАЙНЕР

Компанийн хэмжээнд хийгдэж байгаа бүх төрлийн эх бэлтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд давтагдашгүй хэлбэрээр хийж гүйцэтгэх, лого боловсруулах

ДАМЖЛАГЫН ТУСЛАХ АЖИЛТАН

Шингэн хүнсний үйлдвэрийн агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлагаар гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах; Агуулахын барааны тооллогонд оролцох;  

ХУВЦАС УГААЛГЫН АЖИЛТАН

Үйлдвэрлэлийн байрыг технологийн горимын дагуу чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгаалалын дүрмийг баримтлан цэвэрлэх, ажиллагсдын ажиллах таатай цэвэр орчныг бүрдүүлэх, Ажилтнуудын хувцсыг хуваарийн дагуу угааж цэвэрлэж, индүүдэх, Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг баримталж ажиллана.

МЕХАНИК ЗАСВАРЧИН

Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жигд тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах; Өдөр шөнийн ээлжээр ажиллана.

АГУУЛАХЫН БЭЛТГЭГЧ

Бараа материалын агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлага гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах;

ГАЛ ТОГООНЫ БЭЛТГЭГЧ

Хүнсний материалыг стандарт технологийн дагуу анхан шатны бэлдэц хийх, дэмжлэг үзүүлэх Цайны газрын эрүүл ахуй, халдвар хамгаалалын дүрмийг баримтлан цэвэрлэх, ажиллагсдын хооллох таатай цэвэр орчныг бүрдүүлэх. Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг баримталж ажиллах

НЯГТЛАН БОДОГЧ

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг санхүү бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих, цалин хөлсний тооцоо хийх, харилцагчийн тооцоо бүртгэх, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, эд хариуцагч нарын ажилд хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллах;

ДОТООД АУДИТОР

ТУЗ-ын дэргэдэх аудитын хорооны удирдлага дор ажиллана; Дотоод аудитын үйл ажиллагааг дотоод аудитын олон улсын стандарт, батлагдсан төлөвлөгөө удирдамжийн дагуу үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжүүлэх; Компанийн үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийж зөвлөмж өгөх;

ЭКСПОРТ, ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР

Гадаад зах зээл, зах зээлийн чиг хандлагыг байнга судалж, дүн шинжилгээ хийх, боломжуудыг эрэлхийлэх; Гадаад түншүүдтэй холбоо тогтоох, харилцах, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох, шинэ хэлэлцээр хийх, бүтээгдэхүүнийг туршихаас эхлэн нэвтрүүлсний дараах хяналт, эргэх холбоог хангаж ажиллах;

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОПЕРАТОР

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандарт болон ажлын зааврын дагуу явуулж, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган ажиллах;

БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР

Зах зээлийн судалгаа шинжилгээ хийж, зах зээлийн боломжийг тодорхойлох, компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, түүний дагуу хэрэгжүүлэх, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай тооцоо судалгааг хийх, санал санаачилга гаргаж ажиллах;

АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР

Үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн урсгал шугаман төхөөрөмжүүд,  машин техник, инженерийн шугам хоолойн засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, тасралтгүй ажиллагааг хангах

ХАНГАМЖИЙН МЕНЕЖЕР

Компанийн дотоод, гадаадын худалдан авалтанд судалгаа шинжилгээ хийж, бэлтгэн нийлүүлэгчийг судлан сонгож, чанартай үр ашигтай худалдан авалт хийж, худалдан авалттай холбоотой бүртгэл хөтөлж, тайлан мэдээ бэлтгэж, дүн шинжилгээ хийх

МАШИНИСТ

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандарт болон технологийн зааврын дагуу явуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган ажиллана; Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал болон техникийн аюулгүй  байдлыг ханган ажиллана;

РЕСЕПШН

Оффист ирсэн харилцагч, зочид төлөөлөгчийг угтан авах, болон тэднийг чиглүүлж үйлчлэх, гаднаас харилцагч ирснийг байгууллагын ажилчдад мэдэгдэх, телефон утас авах, байгууллага доторх болон гадаад мэдээ, мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, ажилтнуудын өдөр тутмын ажлын тав тухтай орчин нөхцөлийг хангах  

ЧАНАР ШАЛГАГЧ

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чанар хангалтыг “Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хяналтын журам”, “Ариун цэвэр эрүүл ахуйн журам”-ын шаардлагад нийцүүлэн түүхий эд материалаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх шат дамжлагад хяналт тавих, дээж авах, бүртгэлжүүлэх, лабораторийн шинжилгээний үр дүнгийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үл тохирлоос сэргийлэх

ҮЙЛДВЭРИЙН МАСТЕР

Хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага болон компанийн стратеги зорилго, зорилтын хүрээнд үйлдвэрлэлийг төлөвлөгөөний дагуу явуулж, ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.

БОРЛУУЛАГЧ, ТҮГЭЭГЧ

Худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу харилцагчид бараа бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэж өгөх, төлбөр тооцоо хийх ажлыг хариуцна. 

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • Монос Косметик
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.