Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЖУНСОН КОНСТРАКШН ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Барилгын талбайн инженер /Шинэ төгсөгч байж болно/

Барилгын зураг төслийн дагуу, стандартын дагуу угсарч барих ажилд мэргэжлийн хяналт тавих Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг түргэн шуурхай шийдэх, урьдчилан сэргийлэх Барилгын үе шат, үйл ажиллагааг төлөвлөх, хянах, зохицуулах Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолох Ажлын гүйцэтгэлийн зураг зурах Туслан гүйцэтгэх байгууллагад хяналт тавин ажиллах

Хүний нөөцийн менежер

Компаний хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хариуцан ажиллах, албан бичиг боловсруулах, тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих, систем нэвтрүүлэлтийг удирдан зохион байгуулах. Бүх ажлын байрны тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилж, ажлын бүтцийг хадгалах. Хүний нөөц бүрдүүлэх, шалгах, ярилцлага хийх хөтөлбөрүүдийг боловсруулж, байгууллагын ажилчдыг хадгалах; ярилцлагуудыг зохион байгуулж,шинжлэх; өөрчлөлтүүдийг санал болгох. Цалингийн судалгаа тогтмол хийж, цалингийн төлөвлөгөө боловсруулах; ажлын үнэлгээг төлөвлөж, хянах; цалингийн төсөв боловсруулах; ажилчдын  цалинг нэг бүрчлэн хянаж, төлөвлөх; цалингийн бүтцэд санал дэвшүүлж, төлөвлөх, хэрэгжүүлэх.

ХАБЭА инженер

Уурхайн өдөр тутмын тогтвортой найдвартай, аюулгүй ажиллагааг ханган ажиллах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг ханган ажиллах Хабэа-н дүрэм журмыг нийт бие бүрэлдэхүүнээр чандлан мөрдүүлэх, тэдгээртэй холбоотой сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, өдөр тутмын ажлын байрны үзлэг хийх  Шинэ ажилтны сургалт, болон давтан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу байнга зохион байгуулах 

Маркшейдер

Уурхайн ашиглалтын талбайд хийгдэх маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалт газрын хэвлийн маршейдерийн зураглал, уулын ажлын болон маркшейдерийн ажлын төлөвлөгөө тайлан хийж, уурхайн төлөвлөлтийн багийг үнэн зөв мэдээллээр хангах ажлыг хийж гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргүүд

Уулын мастер

Уулын ажлын өдөр, сар, жилийн төлөвлөгөөт ажлыг биелүүлэх, машин механизмуудыг зөв зохион байгуулан ашиглалтын ажиллагаанд технологийн горимыг мөрдүүлж уулын ажлыг үр өгөөжтэй явуулах, Хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, технологийн зам засах, нүүрсний овоолго болон түүнийг хэлбэржүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу байгаа эсэхэд хяналт тавих, үүрэг даалгавар өгөх, Уурхайн доторхи авто тээврийн хөдөлгөөнийг төслийн хэмжээнд мөрдөгдөж байгаа холбогдох дүрэм, журам зааварчилгаануудын дагуу аюулгүй зохион байгуулах, хяналт тавих Уурхайд ажиллах гэрээт компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, уулын ажлын гүйцэтгэл, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, 

Нягтлан бодогч

Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах Цалин бодох, холбогдох тайлан тооцоог цаг тухайд нь стандартын дагуу хийж гүйцэтгэх Санхүүгийн бүртгэлийг холбогдох журмын дагуу хийж гүйцэтгэх Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажил үүргийг гүйцэтгэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, SKY GARDEN, 303-р блок, 2001 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.