Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Талент аналист

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

• Талент менежмент, карьер менежмент, талент судалгаа хөгжүүлэлтийн салбарын сүүлийн үеийн, олон улсын аргачлал, тренд, судалгаа, хөтөлбөрүүд, шилдэг туршлагуудыг судалж, компанийн бодлого, стратеги, соёлын онцлогтой уялдуулан талент судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож сайжруулдаг.
• Чадварлаг ажилтны карьер хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажилтны зан хандлага, зөөлөн ур чадварыг таних судалгааны асуулга бэлтгэдэг.
• Ажилтны мэргэжлийн ур чадварыг шалгах шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, боловсруулдаг.
• Компанийн нийт ажилтны ур чадварын толь бичгийн тайлбар бүхий илэрцүүдийг ажилтны чадварлаг үйлдэл, гүйцэтгэлтэй нийцүүлэн боловсруулдаг.
• Ажилтны ур чадварын үнэлгээг холбогдох алба хэлтсийн харгалзах мэргэжилтэнтэй хамтарч батлагдсан шалгуурыг дагуу зохион байгуулдаг.
• Карьер шатлал тус бүр дээр шаардагдах өрсөлдөх ур чадвар, ажлын туршлага, мэдлэг, мэргэжил болон мэргэшлийн бэлтгэлийг тодорхойлдог.
• Ажилтан ур чадвараа сайжруулахад чиглэсэн зохих сургалт, уншиж судлах ном, товхимол, хамтран ажиллах ментор, ажиллаж туршлага судлах ажлын байр, сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлдог.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Боловсрол, сэтгэл судлал чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
  • Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсэд нийцэх зан хандлагатай чадварлаг ажилтнуудыг таних, тэдний шилдэг үйлдлийг нээн илрүүлж нийт ажилтнуудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
  • Ажилтны карьер хөгжлийг дэмжихэд чиглэсэн орчин үеийн талент, карьер хөгжлийн тренд үйл ажиллагаа, аргачлалуудыг судалж шинийг санаачилж нэвтрүүлдэг.
  • Ажилтны ур чадварын үнэлгээг зохион байгуулах үед шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бодит гүйцэтгэл, баримт, нотолгоонд суурилдаг.
  • Хамтран ажиллагч нартаа тасралтгүй сурч хөгжих соёлыг түгээдэг өсөх сэтгэлгээгээр үлгэр дуурайлал болдог.

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК вэ?

  • Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
  • Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
  • Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
  • 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88027050

Зар нийтэлсэн огноо

2024-04-15 11:55

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Борлуулалтын менежер / Гоо сайхан бусад/Монгол Эм Импэкс Концерн
2024-04-29
ДАТА АНАЛИСТ-GGIГрийн гэйт интернэйшнл ХХК
2024-04-27
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖЕРМиний Дэлгүүр ХХК
2024-05-01
Агуулахын нярав ажилд авнаАмтат цамхаг ХХК
2024-04-11
БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРБэст Компьютерс Технологи ХХК
2024-04-29
Түгээлтийн жолоочАгмарко ХХК
2024-04-17
График дизайнер /Улаанбаатар Их Дэлгүүрт/Түшиг Групп
2024-04-29
Худалдааны зөвлөхBodio's of Mongolia
2024-04-22
Дэлгүүрийн ажилтан /Хан-Уул дүүрэгт/Жи Эс 25
2024-04-03
Худалдааны зөвлөх/ гоо сайхан ХУД, И-март салбарНаран Бьюти Уорлд ХХК
2024-04-22
С ангилалтай түгээлтийн жолоочНэкст стоп ХХК
2024-04-24
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ АВНАЭй Жи Эс Пи ХХК
2024-04-25
Борлуулалтын ажилтанТрак Доктор ХХК
2024-04-05
Борлуулалтын менежерЖи Жи Ритэйл ХХК
2024-04-11
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ- ГУРВАЛЖИН САЛБАРО'реш супермаркет
2024-04-29
ТүгээгчПРЕМИУМ БРЭНДС ВОРЛД ХХК
2024-04-30
Худалдааны төлөөлөгч, БорлуулагчАстра Групп
2024-04-15
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ- ЭМЭГТЭЙ /УБ/Натурал текстайл групп ХХК
2024-04-09
ЗАХИАЛГА АВАГЧ, МЕРЧИНДАЙЗЕР /Хувьдаа машинтай/Цахиур ХХК
2024-04-22
"Хэрэглэгчийн хөтөч" үйлчилгээний заалПлэй Хаус Профит ХХК
2024-05-01

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.