2024/04/23: Тойм мэдээ
4 сарын 24. 10:510

Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ

БНАСАУ-аас Япон тэнгис рүү харвасан баллистик пуужин 50 км-ийн өндөрт 250 гаруй км зайд ниссэн гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса сэтгүүлчдэд мэдээлжээ.

Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ

Бээжингийн хагас марафон гүйлтийн тэмцээний эхний байруудад шалгарсан Африкийн гурван тамирчин Хятадын тамирчныг түрүүлүүлэхийн тулд барианы шугам дөхөх үед хурдаа зориуд сааруулсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул медалийг нь хураан авахаар шийдвэрлэсэн гэж тус тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгджээ.

Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас 110 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 25 800 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүллээ гэж орон нутгийн эрх баригчид даваа гарагт мэдээлжээ.

Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан өөрийн өмгөөлөгч Майкл Коэноор дамжуулан өгсөн төлбөртэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгагдан Манхэттэн хотын шүүхэд дуудагдсан бөгөөд бэлгийн харьцаанд орсон гэх мэдэгдлийг С.Дэниэлсээр хийлгэхгүйн тулд түүнд мөнгө төлсөн гэж прокурорууд үзэж байна.

500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ

Саманта Филлипс гэх эмэгтэйн хувьд 1990 оны үед Penthouse гэх сэтгүүлийн модель байсан бөгөөд түүний хэлж байгаагаар эмэгтэй хүн 500 гаруй эртэй энгэр зөрүүлэхээс нааш цор ганц хайртайгаа учирсан эсэхээ баттай мэдэхгүй гэсэн юм.

А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй

Цөмийн цэнэгт хошуу байрлуулах НАТО-гийн “Nuclear Sharing” хөтөлбөрт Польш улсыг оролцуулах асуудал бол эвслийн түншүүдтэйгээ хийсэн хэлэлцээний сэдэв байсан бөгөөд одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй байгаа гэж Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда мэдэгджээ.

Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа

Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо. Энэхүү ёслолын үеэр Сербийн теннисчин Новак Жокович тав дахь удаагаа Дэлхийн оны шилдэг тамирчнаар тодорсон бол Испанийн хөлбөмбөгч Айтана Бонмати ганцаарчилсан болон багийн төрөлд шагнал хүртлээ.

“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ инженерүүд “Вояжер-1” сансрын аппаратаас сүүлийн таван сарын хугацаанд анх удаа тайлж уншиж болохуйц мэдээлэл хүлээн авчээ.

Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ

Цагаачдыг Руанда улс руу албадан гаргах тухай хуулийн төслийг Их Британийн парламент дэмжсэн тухай “The Guardian” сонин мэдээлэв. Уг баримт бичгийг парламентын доод танхим буюу Нийтийн танхим нэгдүгээр сарын 17-нд гурав дахь хэлэлцүүлгээр баталсан боловч Лордуудын танхим нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаарджээ. Дөрөвдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр хуулийн төслийг эцэслэн батлах төлөвтэй байна.

ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 21-ний өдөр мэдээлснээр, Олон улсын валютын сан (ОУВС) 2025 онд Энэтхэгийн ДНБ 4.3398 их наяд долларт хүрч, Япон (4.3103 их наяд ам.доллар)-ыг гүйцэж, дэлхийд дөрөвдүгээрт жагсана гэж таамагласан талаар онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47