Дуучин Тэйлор Свифт өнгөрөгч Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр дөрөвдүгээр сарын 19-ий өдөр “The Tortured Poets Department” гэх шинэ цомгоо сонсогчдын хүртээл болсноо зарласан билээ.
Тэгвэл түүний үнэнч сонсогчид хийгээд шүтэн бишрэгчид шинэ цомгийг хүлээн авч сонсоход ердөө 48 цаг хүрэхгүй хугацаа үлджээ.
Үйл явдлын хүрээнд мягмар гарагийн орой өөрийн Инстаграм хуудаснаа цомгийн сонсогчдын хүртээл болгох өдрийг тэмдэглэсэн хуанлийг харуулж буй бичлэгийг нийтэлсэн бөгөөд хуанли дээр тэмдэглэсэн дагуу тухайн өдрийн 20:00 цагт мөн түүний шинэ клип цацагдахыг ч мэдэгдсэн байна. Улмаар мэдэгдлийн хүрээнд CNN сувгаас мэдээлснээр түүний шинэ цомог дахин олон, олон амжилтыг эвдэх төлөвтэй байна гэжээ.
Тэйлор Свифтийн өмнөх хоёр цомгийн хувьд сонсогчдын хүртээл болсон даруйдаа олон, олон амжилтыг шинэчлэн тогтоосон байдаг бол шинжээчдийн үзэж байгаагаар түүний шинэ цомог тэдгээр амжилтуудаа ч эвдэх төлөвтэй байна гэсэн юм.
Гэхдээ нэг баттай мэдээ бол түүний шинэ цомог өмнөх амжилтуудаа эвдэхгүй байсан ч тэрбумтан бүсгүйн хөрөнгө чинээний хэмжээнд чамгүй нөлөө үзүүлэх нь гарцаагүй билээ.
Эх сурвалж: CNN