Apple компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возняк эмнэлэгт хүргэгджээ
2023, 11 сарын 9. 18:460

Apple компанийг талийгаач Стив Жобстой хамтран үүсгэн байгуулсан Стив Возняк лхагва гарагт эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор түүний эмнэлэгт хүргэгдсэн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Өдгөө 73 настай тэрээр Мексик улсын нийслэл Мексико хотод Дэлхийн Бизнесийн чуулгад оролцохоор ирээд байхдаа тийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Нэр нь үл мэдэгдэх эх сурвалжийн CNN сувагт мэдээлснээр ноён Возняк лхагва гарагт чуулгын үдээс хойшийн арга хэмжээнд оролцож байхдаа ухаан алдсан гэсэн юм. Улмаар BBC сувгийн зүгээс ноён Вознякийн хэвлэлийн төлөөлөгчидтэй холбоо тогтоосон ч тэд тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48