Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бишрэлт Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
График дизайнер

Компанийн маркетингийн идэвхжүүлэлт, брэндингийн хүрээнд хийгдэх, сошиал контент болон бусад хэвлэлийн эх бэлтгэлтэй холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх Брэндийн ажлын хүрээнд брошур, каталоги, тараах материал, анонс зэрэг ажлуудын эх бэлтгэл, дизайн Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ

Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн

Хүний нөөцийн бодлого, группийн хэмжээнд мөрдөх дүрэм журам боловсруулах  Ажилтны цаг ашиглалттай холбоотой тайлан гаргах  Хөдөлмөрийн гэрээ байгуулах, тушаал төлөвлөх  Дата боловсруулах, хүний нөөцийн тайлан репорт гаргах, тайлагнах Хүний нөөцийн ERP систем дээр ажиллах

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын мэргэжилтэн

Сонгон шалгаруулалтын процессыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сонгон шалгаруулалт хийх орчин үеийн арга хэрэгслүүдийг судлан хэрэгжүүлэх  Сонгон шалгаруулалтын өдөр тутмын ярилцлагыг бусад алба нэгжтэй хамтран зохион байгуулах  Мэдлэг, ур чадвартай хүн хүчийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах; Хүний нөөцийн багийн бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах

Худалдааны зөвлөх /Salvatore Ferragamo/

Брэнд бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид танилцуулах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгох  Үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон үйлчлүүлэгчийг халамжлах, бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх Харилцагчдад зөвлөн, борлуулалтыг нэмэгдүүлэх Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хариуцан ажиллах

Маркетингийн мэргэжилтэн

Компанийн маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд багтаа дэмжлэг үзүүллэх Зорилтот зах зээлд чиглэсэн маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх Төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавин, тайлагнах Олон нийтэд чиглэсэн контент, идэвхжүүлэлт, сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх Сошиал медиа хөгжүүлэх, хөтлөх

Дотоод аудитор

Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх, санхүүгийн нийцлийн, гүйцэтгэлийн болон үйл ажиллагааны аудитыг хийж гүйцэтгэх  Оновчтой хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж өгөх, биелэлтийг хангах  Аудитыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх

Кассын ажилтан /Wellmart сүлжээ супермаркет/

  Үнийн тариф пос программд бүртгэж кассын бичилт хийх Харилцагч үйлчлүүлэгчдийн худалдан авалтын тооцоог бэлэн мөнгөний гүйлгээг хариуцах  

Худалдааны зөвлөх /Wellmart сүлжээ супермаркет/

Бараа бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлах, хэрэглэгч, худалдан авагчдад зөвлөх үйлчилгээ үзүүлэх; Хариуцаж буй тасгуудын үйлчилгээ болон өрөлтийн стандарт, үнийн өөрчлөлттэй холбоотой ажлыг гүйцэтгэх; Дэлгүүрийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах; Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв боловсон соёлтой, түргэн шуурхай үйлчийлгээг үзүүлэх;

Ахлах категори менежер

Байгууллагын борлуулалтын төлөвлөгөөг гаргах, борлуулалтын тоон өгөгдөлд дүн шинжилгээ хийх Борлуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан бараа бүтээгдэхүүний татан авалтын төлөвлөгөөнд таамаглал хийх, нөөцийн зохистой үлдэгдлийг төлөвлөх Борлуулалт, үйл ажиллагааны тайлан гаргаж, удирдлагыг шаардлагатай бодит үнэн зөв  мэдээллээр тогтмол хангах Зах зээлийн, хэрэглэгчийн болон өрсөлдөгчийн судалгаа хийж дүгнэлт тайлан гаргах

Системийн мэргэжилтэн

Батлагдсан техникийн бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан программ хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах 

Ерөнхий менежер / River beach /

Сар улирлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Төлөвлөгөөт ажлын тайланг гарган удирдлагад танилцуулах,шинэ санал санаачилга дэвшүүлэн ажиллах Өөрийн багийг бүрдүүлэн, сургаж хөгжүүлэх, чиглэл өгч ажиллах Ажлын байрныХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, дотоод дүрэм журмыг мөрдүүлэн ажиллах has context menu

Худалдааны зөвлөх

Брэнд бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид танилцуулах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгох  Үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон үйлчүүлэгчийг халамжлах, бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх Худалдан авагчид зөвлөх замаар борлуулалтыг нэмэгдүүлэх Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хариуцан ажиллах

Брэнд мэргэжилтэн

Брэндийн нэр хүнд, тогтвортой байдлыг бий болгох ажлын хүрээнд бодлого, стандартыг хэрэгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, төлөвлөгөө боловсруулах Брэндийн татан авалтыг зохион байгуулах буюу төлөвлөх, захиалга бэлдэх, илгээх, хянах, хүлээн авах Гадаад харилцагч нийлүүлэгчтэй харилцах бүх харилцааг хариуцан ажиллах Гоо сайхан болон хувцас загварын чиглэлд сонгон ажиллах

Ерөнхий нягтлан бодогч

Санхүү бүртгэлийн хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын ажил үүргийг чиглүүлэх, гүйцэтгэлийг хэмжих, хөгжүүлэх,  хяналт тавих  Санхүү бүртгэлтэй холбоотой дүрэм, журам тушаалын хэрэгжилтийг хангаж, бүртгэл хөтлөх, хянах Нягтлан бодох бүртгэлийг холбогдох, хууль, дүрэм журмын дагуу бүртгэх Санхүү болон татварын тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах, тайлагнах 

Зочид буудлын менежер

Зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, удирдлагаар хангаж хяналт тавих Борлуулалтын тайланг өдөр, сар, улирлаар тайлагнах Борлуулалтын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх  Үйлчилгээний стандарт, дүрэм журамыг боловсруулж, мөрдүүлэн ажиллах

Зурагчин

Маркетингийн үйл ажиллагаанд шаардлагатай видео реклам, сурталчилгаа, зэргийг хийж гүйцэтгэх. Компанийн сошиал медиа, контентод ашиглах зураг постер бэлтгэн гаргах. Зураг авах түүнийгээ боловсруулан гаргах.

Back-end хөгжүүлэгч

Веб сайтын back-end хөгжүүлэлт хийх  Mobile app хөгжүүлэлт хийх  Батлагдсан техникийн бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан программ хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах 

Front-end хөгжүүлэгч

Веб сайтын front-end хөгжүүлэлт хийх  Mobile app хөгжүүлэлт хийх  Батлагдсан техникийн бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан программ хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах 

Тооцооны нягтлан бодогч

Борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль дүрэм журмын хүрээнд хөтлөх Нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайланг цаг хугацаанд нь гаргах Тооллого зохион байгуулах, гүйцэтгэх  Авлага, өглөгийн тооцоо хийх  

Категори мэргэжилтэн

Байгууллагын борлуулалтын төлөвлөгөөг гаргах, борлуулалтын тоон өгөгдөлд дүн шинжилгээ хийх Борлуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан бараа бүтээгдэхүүний татан авалтын төлөвлөгөөнд таамаглал хийх, нөөцийн зохистой үлдэгдлийг төлөвлөх Борлуулалт, үйл ажиллагааны тайлан гаргаж, удирдлагыг шаардлагатай бодит үнэн зөв  мэдээллээр тогтмол хангах Зах зээлийн, хэрэглэгчийн болон өрсөлдөгчийн судалгаа хийж дүгнэлт тайлан гаргах

Гэрээ хариуцсан ажилтан

Компанийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хянах, баталгаажуулах, хадгалах  Компанийн хэмжээнд гарч буй эрхзүйн бичиг баримтуудын хэрэгжилтэд хяналт тавих Компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гэрээ - хууль эрхзүйн холбоотой асуудлаар удирдлага ажилтнуудад хууль эрх зүйн мэдээлэл өгөх, хууль тогтоомж эрхзүйн баримт бичгийг таниулах  Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх  

Бишрэлт Групп-н салбар компаниуд

  • Бишрэлт Групп
  • ПРЕМИУМ БРЭНДС ВОРЛД ХХК
  • ВЕЛЛМАРТ СУПЕРМАРКЕТ
  • Брасерий Монголиа ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 5-р хороо 48/1 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.